Миний ертөнц : Торт хийх арга

Торт хийх арга


Бялуу хийх зуурмагийг бэлтгэхдээ цэвэрхэн саванд өндөгний шар цагааныг ялгана. Өндөгний шард З0 г ус, 160 г элсэн чихэр хийж 15-20 минут хутгана. Цагаан уургийг мөн 15-20 минут хутгана. Хутгалтын дундуур мөн 160 г элсэн чихрийг бага багаар нь цувуулан хийж хөөсрүүлж хутгана. Цагаан уургийг өтгөрөхийн хамт үүндээ шар уураг шигшсэн гурилаа хийж гараар зөөлөн хутгаж зуурна.

Хэрэв өндөг нь хуучирснаас болоод шар цагаан уургууд нь ялгарахгүй бол нэг саванд хийгээд 50-60 хэмд халуун устай савд тавьж халаагаад хөөсөртөл нь хутгаж бэлтгэнэ. Бялууны зуурмагийг бэлтгэхдээ хийх сав буюу хутганы цэвэрлэгээ муу, жаахан тостой л байвал өндөгний хөөсрөлт муудаж хатуу болдог. Өндгийг заавал ялгаж хийх шаардлагатай бөгөөд ингэж зөв хийсэн бялуу зөөлөн сэвсгэр сайхан амттай болдог.

Зуурмаг бэлэн болсны дараа тодорхой хэмжээ, хэлбэртэй хэвд зуурмагаа хийж шарах шүүгээний дунд халалтаар 170-180 хэмд 30 минут орчим шарж болгоно. Бялууг шарахдаа төмөр тэвшинд хийж удааж болохгүй тэвшинд зуурмагийг хийсэн хойно ширүүн хөдөлгөх буюу цохиж доргиохоос болгоомжлох, хэрэв энэ шаардлагыг зөрчвөл зуурмагийн хөөс нь нягтарч хатуурдаг.

Бялууг хэтэрхий халуун пийшинд жигнэвэл гадуураа хатуу болж доторхи нь түүхийрдэг, иймд эхлээд пийшингээ халаагаад /тэхдээ улайстал биш/, бялуу жигнэх явцдаа халууныг нь аажим бууруулах хэрэгтэй. Хэрэв шарж байх үед дээд тал нь түлэгдвэл бялууны дээгүүр цэвэр цаасаар бүтээж түлэгдэхээс хамгаалах хэрэгтэй. Бялууг пийшингээс аваад хэтэрхий хүйтэн биш тасалгааны дулаанд гаргах хэрэгтэй.

Халуун, хүйтний өөрчлөлтөөс болж бялууны хөөлт сууна. Хөрсний дараа хөндлөөш нь тэгш жигд зүсэж хоёр хэсэг болгоод чихрийн ханд түрхэн зөөлрүүлнэ. Хуваагдсан нэг хавтайн шарагдсан тал дээр бүлсэн цөцгийг түрхэж нөгөө хавтгайн шарагдсан талаар наалдуулан тавьж дээд талыг чимнэ. Мөн хажуу талаар нь бүлсэн цөцгий түрхэж талхны үйрмэг цацаж чимж болно.

Өнгөлөхдөө чихрийн ханд түрхэж, бүлсэн цөцгий /крем/-гээр хээ гарган чимэглэж хайлуулсан школад "түрхэж царцаана. Түрхэцийг халуун усанд дүрсэн хутгаар хийвэл наалдаж зууралдахгүй, тараахад эвтэйхэн байдаг. Мөн чимэглэл хийхэд гаатай зөөлөн чихрийг хайлуулж 1-2 халбага ус юмуу сүү хольж түрхэц бэлтгэж болно. Түрхцэнд өнгө оруулахдаа улаан манжингийн шүүсээр улаан, жүржийн шүүс юмуу өндөгний шараар шар өнгөтэй болгоно. Бялууг жимсээр чимэхдээ урьдаар өндөгний цагаан жимсний шүүс бялууг нялцайлгадаггүй. Бялуунд цардуул цацаад чимбэл түрхэц нь урсдаггүй.

1 кг бялуу хийхэд шаардагдах түүхий өндөг -12ш
элсэн чихэр 320 гр
ус - 320 гр
гурил 400 гр.
Чимэглэх зүйлүүд:
Чихрийн ханд
Элсэн чихэр-100г
Ус-100г
Эссенц- 0,5г
Школад-20г
Бүлсэн цөцгий /крем/
Цөцгийнтос-150г
Элсэн чихэр- 125г
Какао - 5г
Нимбэгтэй шүүс - 35г

"Напелионь" хэмээх үелсэн тортыг хийхийн тул 2 ш өндөгний цагааныг хольж хутгах явцдаа 1 стакан элсэн саахар цувуулан хийж сайтар уустал хутгалтыг үргэлжлүүлнэ. Ингэж бэлтгэсэн холимогоо халуун устай савд суулгах буюу зөөлөн халсан цахилгаан тулга дээр гавьж бүлээсгээд 100 гр тос уусгаж хутгана. Дараа нь гурил нэмж өтгөн шингэнийг нь тохируулан зуурна. Ингэхэд 3 стакан орчим гурил орно.

Үелүүлэхийн тулд гурилаа 8 тэнцүү хувааж тус бүрийг нь ургамлын тосоор олсон цаас дээр жигд хэмжээтэй элдээд нэг нэгээр нь тостой цаас дэвсэж шарах шүүгээнд хийж шарна. Гаргаж хөргөсний дараа үе тус бүрийн завсарт өнгө түрхэж давхарлан тавиад хажуу талыг нь бас өнгөлж талхны үйрмэг цацаж олдуулна. Чимэглэл хийхдээ 100 гр-ын жижиг шоколад 3-ыг хайлуулж дээд талаар нь тарааж өнгөлөөд бүлсэн цөцгийгөөр чимэглэнэ.

Бүлсэн цөцгийг бэлтгэхэд 2 ш өндөг, 1 стакан элсэн саахар, 400 гр тос хольж жигдэрч хөөсөртөл нь хутгаад хэрэглэнэ. Өнгөлөгч түрхэх шахуургыг хийхдээ зузаавтар нийлэг хальсан уутыг юүлүүр хэлбэртэй болгоод үзүүрт нь 5-6 талтай зэврэхгүй металл хошууг резинээр бэхэлж бүлсэн цөцгий хийнэ.


start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
heni (зочин)

bayarllaa

khulan (зочин)

zugeer l yum

зочин (зочин)

энэ яаж хажуу тийшээ болгох юм бэЮ

хамар (зочин)

бхаыбжлн:биэ ыбз йирстнрг

би нууц (зочин)

зүгээр л юм

good girl (зочин)

bauarlalal ih goi bn

huurhun uhuurdun enkh ujin (зочин)

goi arga bn eej maan' hiih gej bga

angirmaa (зочин)

hiij vzeegvi bolohoor mdkv bn

SANSARMAA (зочин)

HI

Үлэмж (зочин)

гоё

sarangerel (зочин)

Маш их таалагдлаа

JIMBE (зочин)

HEDEN GRADUSAAR SHARAH VE

arna (зочин)

Mash ih taalagdlaa.Bayarlalaa

noyonbold (зочин)

huulah gj aimar ih yum bichlee
zai bu xie le
xie xie a
zai jian

Зочин

wo hen xi huan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)